More and more these Days...

2010-01-27 - Дахин эхлэхээр ирлээ.


...Ингээд би хаана дууссан, тэр л цэгтээ дахин эхлэхээр ирлээ.
Өнөөг хүртэл амьдарсан өдөр болгондоо хайртай байсан гэвэл худлаа. Зөвхөн өнгөтэй нэгэнд нь л хайртай байсан учир нь гэвэл сэтгэлдээ үргэлж хадгалж явдаг учир.
Жам ёсоор эхлэл маань төгсгөлөөсөө нэг шат дээшилжээ.
Нэг бодлын юу ч хувираагүй мэт, толин дотроос нөгөө л царай, нөгөө л тэвчээр шаардсан өдрүүд, нөгөө л олон хөвөрсөн хөглөрсөн бодлууд байх шиг.
Үгүй эээ, байз!!! Их юм солигдчихож.
Нэгд: Энэ царай надад илүү таалагддаг болж.
Хоёрт: Бодлууд минь хөглөрсөн байхаа болиж эмх замбараатай болсон юм шиг.

Амьдралын шорвог амтыг мэдэрч басхүү би эвлэрч сурч, гүнд нь байдаг тэр нандин сувдыг түүхээр шумбах зориг минь урд урдынхаасаа илүү хүчтэйгээр оргилох болсноос тэр биз.

Тэр цаг саяхан мэт сэтгэлд хадаастай байдаг боловч 2 жил хагас өнгөрч хүмүүс бас миний цус, сэтгэл шинэчлэгдсэн.
Олон зүйл байрнаасаа хөдлөж бас төчнөөн зүйлс нэмэгдэж. Мөн олон хүний хувьд эргэн очих эх орон нь танигдахгүй болж, зүүдэндээ дурсамжин дундаа л өсөж төрсөн эх хөрсөндөө хөрвөөдөг болсон. Миний хувьд ч мөн адил....

Гэхдээ ертөнцийн бүх л зүйл тогтмол хэмжээтэй байдаг гэдгийг бас ойлгосон.




[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Who I was before...
Maybe who I am today...
Ain't so far from yesterday...
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. Обдоо
. g84
. Angaahai
. xvv
. Dashka_Linux

Бичлэг: 4 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax